Өдгөө 60 настай эрд 380 мянган ам.долларын төлбөр нөхөн олгохыг Токиогийн шүүхээс тогтоосон талаар “Japan today” сонинд бичжээ.
1953 онд төрсөн хүүхдүүдийг эндүүрснээс болж тэрээр ядуу гэр бүлд өсөхөд хүрсэн байна. Хүүг хоёрхон настай байхад “эцэг” нь нас барсан бол 14 нас хүрмэгцээ ажил хийхэд хүрсэн гэнэ. Сургуулиа тэрээр оройгоор төгсгөсөн бөгөөд хожимоо тээврийн нэгэн компанид насаараа ажилласан нэгэн аж.
↧