“Монгол орны түүх, археологи, байгалийн дурсгалын аялал жуулчлалын үндсэн маршрут” хэмээх гарын авлага уншигчдын хүртээл боллоо. Евразийн эртний нүүдэлчдийн түүхэнд Төв Азийн тэр тусмаа өнөөгийн Монгол орны нутаг дэвсгэр дээр хадгалагдан үлдсэн түүх, археологийн дурсгал нэн чухал байр суурь эзэлдэг. Энэхүү нутагт ээлж дараалан оршин тогтнож байсан Монгол язгуурын нүүдэлчдийн олон улс, дэлхийн газрын зургийг удаа дараа өөрчилж байснаар тайлбарлагдах аж.
↧