Мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2015” нээлтээ хийлээ. Дакар Ралли нь нэгдүгээр сарын 5-17 ны хооронд Аргентин, Чили, Болив улсыг дамжин зохиогдоно. Энэ жилийн Дакар раллид Монгол Улсаас төлөөлөн анх удаа машин төрөлд уралдаж байгаа. Монгол Унгарын хамтарсан баг гурван машинаар есөн тамирчин уралдана. Үүнээс тав нь Монгол, дөрөв нь Унгар тамирчид уралдах юм.
↧