Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж, Дархан-Уул аймгийн Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцсан юм.
-Дархан-Уул аймгийн Ардчилсан намд яг ямар асуудал үүсээд байгаа юм бэ. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Энэ оны дөрөвдүгээр сард Дархан-Уул аймгийн Ардчилсан намын фракциудын болон гишүүд дэмжигчдийн төлөөлөл “Ерөнхийлөгчийн сонгуульд нам эв нэгдэлтэй оролцох ёстой” гэсэн тохиролцоо хийж, түүнийгээ Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариар гэрчлүүлсэн юм.
Тохиролцооны дагуу эв нэгдлийг хангахын тулд намын фракциудаас дэд дарга томилох нь хамгийн түрүүнд хийх ёстой алхам болж хувирсан. Тиймээс “МоАХ”-г төлөөлүүлж М.Төмөртогоо, “Алтангадас”-ыг төлөөлүүлж Г.Баянмөнх, “Шонхор”-ыг төлөөлүүлж Г.Гантулга, “Кроун”-ыг төлөөлүүлж С.Чинзоригийг дэд даргаар томилсон. Тэд намын даргаар намайг хүлээн зөвшөөрсөн байдаг юм.
↧