Сирийн ерөнхийлөгч Башар Асад болон тус улсын бусад дээд албан тушаалтнууд цэргийн гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт олдсон тухай НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах хорооны төлөөлөгч Нави Пиллай мэдэгдсэн байна.
НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах хороо Асадын гэм буруу эсэх тухай ийнхүү анх удаа олон нийтэд зарлаж байгаа юм.
Нави Пиллай хэлэхдээ “Сирийн ерөнхийлөгч Башар Асад өөрийн улс оронд болж буй дайны үеэр цэргийн болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн тухай нотлох баримт олдсон. Дээрх хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тэрхүү нотлох баримтуудыг шүүх ажиллагааны үеэр олон түмэнд дэлгэнэ” гэж мэдэгдсэн байна.
↧