Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Ухаалаг төрийн нууц

$
0
0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр долоо хоногийн өмнө “Том төрөөс ухаалаг төр лүү” нэртэй үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Орон даяар телевизээр, бас шууд дамжуулсан энэ хэлэлцүүлгээр олон жилийн туршид төр засагт хуримтлагдсан ноцтой асуудлуудыг зоригтой хөндсөн нь монгол хүн бүрт нэгийг бодогдуулж, эх орны маргааш эрүүл саруул болно гэдэгт итгэл найдвар нэмсэн чух ал үйл явдал боллоо. Монголын төр засгийн үйл ажиллагааны алдаа, оноог ил шулуунаар дүгнэж, эдийн засгаа өсгөх, төрөө засахын тулд юуг, яагаад хийх ёстой тухай Ерөнхийлөгч содон, тод хэлбэрээр гаргаж тавилаа. Энэ өдөр хэлэлцэж ярьснаа монголчууд хэрэгжүүлж чадвал улсын хөгжил нэгэн эрэмбээр өсөх юм. Гагцхүү төр засаг өөрийгөө тэгж өөрчилж чадах эсэх, бий болсон олон асуудлыг хэн, яаж, ямар дарааллаар хэрэгжүүлэх нь Монголын төр засгийн өмнө тулгараад буй хамгийн том сорилт юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles