Засгийн газрын ээлжит 56 дугаар хуралдаанаар өнөөдөр 23 асуудал хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын дараалалд Европын Холбооны Ерөнхийлөгчийн айлчлалын дүн, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнг сонсох, Монгол, Туркийн хэлэлцээр батлах, Монгол, Сербийн хэлэлцээр батлах, Олон улсын байгууллагад хандив өгөх тухай зэрэг асуудал багтжээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Цогийн санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нарын санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцэх юм байна.
↧