Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Дампуурлаа зарлаад эхлэв үү

$
0
0
Манай нутагт дампуу Сээеэ гэдэг нэгэн байж билээ. Түүний ажил үйл амжина гэж байхгүй. Ар гэртээ ч халамж муутай. Хэдэн малыг нь гурван хүүхэдтэй авгай нь нааш цааш болгож өдөр хоног бардаг шиг л байсан даа. Эрэлд явна гээд гарахаараа хэд хоногоороо алга болчихно. Сурагийг нь сонсоход саалийн ферм дээр байхдаа эмээлтэй морио алдчихаад явгарсан гэх. Тэгсэн хэр нь юу ч болоогүй мэт айлд хөхүүрийн ам хараад сууж байх. Замын унаагаар гэрээдээ дөхье гэтэл мөнгөгүй. Ийм л нэгэн байх. Тэгэхлээр ажил хийеэ бүтэлгүй, байж байгаа царай нь ч үнэхээрийн ийм хүн байдгаа гэмээр. Тиймдээ л дампуу хоч зүүсэн нөхөр л дөө. Түүнтэй адил айл үйлс нь хазайсан газар бол Монгол Улсын Их Хурал дээр нэмэх нь өнөөгийн Засгийн газар. Эрхийн хугацаа нь нээгдээд удахгүй хоёр жилийн нүүр үзэх болж буй. Гэтэл ажлын чиг үүрэг нь ярихаас хэтэрхээ байчихсан “үлгэргүй ядуу” даа.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles