Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригтой хүүхдийн, тэр дундаа цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар ярилцлаа.
-Монголд хүүхдийн хоол тэжээлийн байдал ямар байна вэ?
-Засгийн газраас таван жил тутамд үндэсний төвшинд хүн амын хоол тэжээлийн байдлын судалгааг хийж, өнөөгийн байдал ямар байгаа, ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар үйл ажиллагааг явуулах ёстой эхийг тодорхойлон зохицуулж, чиглүүлдэг. Хүн амын хоол тэжээлийн байдлыг тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлаар төлөөлүүлэн авч үздэг.
↧