Даваа гарагийн өглөө Люси Берклиг оффисто оорж ирэхэд нь ажилчид нь түүнийг нуруундаа асуудалтай байгааг шууд л гадарлаж. 44 настай компанийн захирал хүчирхэг эмэгтэй тэрээр хүнд юм өргөсөн юм болов уу? Эсвэл хэтэрхий их дасгал сургуулилт хийчихсэн юм болов уу?
Автобус, галт тэрэг, хүлээлгийн танхимууд гээд хаа явсан газраа та ухаалаг гар утас эсвэл таблет дээрээ сүүлийн хэдэн сарын турш дэлхий дахиныг байлдан дагуулж байгаа, энгийн хэрнээ асар хүчирхэг онлайн тоглоом болох Candy Crush-ийг тоглож байгаа хүмүүсийг олж харах болно. Гялалзсан гэрлүүд, ид шидийн гэмээр ховсын аянууд, хорхой хүргэм бяцхан чихрүүд гээд энэ тоглоом аль хэдийнэ 2010 оны “Angry Birds”-ийн амжилтыг эвдэж кибер ертөнцөд тэсрэлт хийгээд байна. AppData-гийн гаргасан судалгаагаар зөвхөн гар утас дээр л гэхэд Candy Crush өдөрт 700 сая удаа тоглогддог байна. Энэхүү тоглоом нь IOS, Android, Фэйсбүүкд зэрэг хамгийн олон ашиглагдсан анхны тоглоом юм. Фэйсбүүкд л гэхэд 23 хүн тутмын нэг нь C
↧