Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Алдагдсан цацраг идэвхт бодисыг олжээ

$
0
0
Цацраг идэвхт бодис тээвэрлэж явсан ачааны машиныг хулгайлсан хэрэг өнгөрсөн даваа гаригт Мексикт гарсан билээ. Уг машиныг өчигдөр олсон тухай орон нутгийн удирдлагууд мэдээлснийг BBC дамжуулав. Кобальт-60 хэмээх бодисыг битүүмжилсэн хайрцагнаас нь гаргаж, автомашинаас 500- 700 метрийн зайд орхисон байсан бөгөөд анх алдагдсан газраас хоёр километрийн зайд олджээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас уг бодисыг “туйлын аюултай” хэмээн тооцдог бөгөөд гар аргаар тэсрэх бөмбөг үйлдвэрлэхэд ашигладаг юм байна. Мөн хорт хавдрын эмчилгээнд ашигладаг агаад Мексикийн Тихуана хотын эмнэлгээс нийслэлийн ойролцоох цацраг идэвхт хог хаягдал хадгалах төв рүү тээвэрлэж явахад нь ийм хэрэг тохиолджээ. Одоо уг бодисыг мэргэжилтнүүдийн мэдэлд шилжүүлсэн бөгөөд олдсон газарт нь хөл хорио тогтоосон аж. “Уг бодисын идэвхжил асар өндөр түвшинд байгаа учир битүүмжилсэн хайрцагнаас нь гаргасан хүн үхэж ч болзошгүй” хэмээн Үндэсний цөмийн аюулгүй байдлын комиссын мэргэжилтэн Мардонио Хименес мэдэгджээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles