Урьдчилан сэргийлэх тарилгаас болж хүнд өвчин туссан, нярай хүүхэд байнга таталт өгөх болсон, эрхтнээ тайруулсан гэсэн мэдээлэл худалч хүнд долоо хоног тутамд гарч айдас хүргэх боллоо.
Баянхонгор аймгийн харьяат долоон настай Н.Энхбилэг охин сахуу татрангийн вакцин хийлгээд насан туршдаа тахир дутуу болсон тохиолдол хэдхэн хоногийн өмнө гарлаа. Охин өнгөрсөн аравдугаар сарынд 8-нд сахуу татрангийн вакцин хийлгээд маргаашнаас нь бие нь тавгүйтэж эхэлсэн байна. Эцэг эх нь вакцин хийлгэснээс болж хэсэг хугацаанд бие нь тавгүйтэж байгаа байх гээд харзнаж байсан боловч хэд хоногийн дараагаас гар, хэл нь хавдаж хөхөрч зүгээр нэг хүндрэл биш болох нь тодорхой болсон.
↧