Зургаан жилийн дараа эргэн нэгдэн шинэ уран бүтээлдээ орсон “Freezone” хамтлагийнхан энэ сарын 7-нд буюу өнөөдөр “UB palace”-д “Хотын хэмнэл” амьд тоглолтоо хийх юм.
Тэдний тоглолтыг “On’n off” продакшн зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын найруулагчаар С.Ононбат ажиллажээ.
Тус тоглолтод тэдний 1990-аад онд залуусыг байлдан дагуулж байсан “Миний нулимсыг салхи л арчина”, “Өвлийн шөнө”, “Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж” хит дуунууд нь шинэчилсэн найруулгатайгаар, амьд хөгжимтэйгөөр үзэгчдэд хүрэх юм.
↧