-Х.Тэмүүжин сайдын санаачилсан хуулийн төслийг дэмжсэнгүй-
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцлээ. Тухайлбал Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний санаачилсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагч хариулт өгсөн. Гишүүдээс хэн юу асууж, Х.Тэмүүжин сайд хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Сүүлийн үед Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төслүүд боловсруулалт муу байна уу даа гэж ойлгож байгаа. Тухайлбал хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн хуулийн төслүүдэд маш их өөрчлөлт орж байгаа. Энэ талаар Хууль зүйн сайд юу гэж бодож байгаа вэ.
↧