Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, таван буудлын орчмын авто зам дээр зам тээврийн осол гарч, машины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт иржээ.
Энэхүү дуудлагын дагуу өнгөрсөн амралтын өдөр Аврах шуурхай салбарын бүлэг ажиллажээ.
Энэ үеэр “Веросса” загварын суудлын автомашин, “Импреза” загварын суудлын автомашин, “Соната 5” загварын суудлын автомашинууд мөргөлдсөн байсан аж.
↧