“Улстөрч бол зурсан, зурагдсан хувь тавилан биш”. Ийн хэлэхийн учир нь өдгөө бидний дунд “Та чинь улстөрч хүн шүү дээ”, “Тийм ээ. Би чинь улстөрч хүн дээ” гэх хандлага өдрөөс өдөрт түгэн дэлгэрч, энэ нь үзэл суртал маягаар улам бүр лавшрах хандлага ажиглагдах боллоо.
Тиймээс ч “Улс төрийн тойм” 2013 оны онцлох улстөрчөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тодруулж байна. Тэрбээр монголчуудын дунд “Аварга” гэх алдраар танигдаж, тэрхүү хүндлэлийн тус дэмд УИХ-ын гишүүнээр олонтаа сонгогдож буй эрхэм. Үүнийг нь өөрийгөө ухаантай, боловсролтой болгож харагдуулахыг хүсэгчид элэглэн шоолж, элдвээр нь хэлдэг ч энэ нь тэдний л хэрэг юм.
↧