Хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүд тодорсоор байна. Энэ удаад сэтгүүлзүйн ууган болоод мэргэжлийн хамгийн том байгууллага Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хэвлэл мэдээллийн салбарын 2013 оны шилдэг байгууллага, сэтгүүлчдийг тодруулан, нэрлэлээ.
Уг шалгаруулалтад мэдээллийн “Гранд” сэтгүүл нэр дэвшиж, оны шилдэг сэтгүүл боллоо. Сэтгүүлүүд дунд явуулсан шалгаруулалтнд нийтлэлийн бодлого, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдал, нийтлэгдэж буй материалын даац, редакцийн баг хамт олны ур чадвараараа сэтгүүлүүд дотроо нэгээр гарч ирэв.
↧