Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд арванхоёрдугаар сарын 23-ны өглөө 10:00 цагт дөрвөн ихэр хүүхэд мэндэлж олныг баярлуулсан мэдээ цацагдсан билээ.
Ихрүүдийн нэг нь охин, гурав нь хүү бөгөөд тэдний эцэг Ч.Баттулга, эх А.Хандсүрэн нар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат бөгөөд 23 настай залуухан гэр бүл юм.
Дөрвөн ихэр хүүхэд төрөх нь манай улсын хувьд тун ховор тохиолдол бөгөөд тэдний гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг ерөөж байгаа хувь хүн, албан байгууллага олон байгаагийн адил “Монос хаусхолд” компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд, дутуу нярай тасагт эмчилгээ хийлгэж байгаа дөрвөн ихэр хүүхдүүдийг хэвийн жинд хүрэхэд нь туслаж дэмжихээр “Нутрилон 3” брэндийн дутуу нярай хүүхдэд зориулсан хүүхдийн сүүн тэжээлийн нэг улирлын хэрэглээг нь бэлэглэж байна.
↧