Энэ удаагийн УИХ-д эмэгтэйчүүд олон. Тэд 11-үүлээ нийлж улстөржих нь сүртэй.
“Хүүхэд, эмэгтэйчүүд” гээд яриад эхэлбэл хүчрэгдэхгүй л гэсэн үг. Гэсэн ч тэд бусдын адил хаяадаа хамтдаа цай ууж, төрсөн өдрөө тэмдэглэж, дурсгалын зураг татуулах дуртай.
Ингэж өөр зуураа хэлэлцсэн мэт саналаа нэгтгэх болоод удаж буй тэдний дунд ганц сондгой нэгэн бий. Тэр нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Бусад нь төдий л чанга улстөрчийн дүр эсгэхээс цэрвэж, нийгмийн асуудалд анхаарлаа хандуулдаг байхад Г.Уянга гишүүн арай л өөр.
Яг л тэмцэгч шиг. Эс бол хал үзэж, халуу чулуу долоосон улстөрч эр шиг. Заримдаа бүр хүйсээ сольж улс төр хийгээд байна уу даа гэмээр хатуу шүүмжлэлийг ангийнхаа нөхдийн эсрэг өдүүлэх нь бий.
↧