Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Энэ онд хог боловсруулах хоёр үйлдвэртэй болно

$
0
0
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгасан. Үүний дагуу энэ онд Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран төсөл сонгон шалгаруулах зарчмаар нийслэл хотод хог боловсруулах үйлдвэрүүд байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу арьс шир, ноос ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг ҮХАА-н яамтай хамтран эхлүүлж байгаа юм. Мөн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор бохирдол үүсгэдэг байгууллагууд, төвлөрсөн захуудыг хотоос гаргах асуудлыг судалж, шаардлагатай бол НИТХ-аар шийдвэрлүүлэх, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй барилгын материал, авто машины зах, хүнс, хөнгөн үйлдвэрүүдийн байршилд дахин төлөвлөлт хийхээр тусгажээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles