УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” төвд энэ сарын 8-ний лхагва гарагт ажиллаж, иргэдийн санал, гомдлыг биечлэн авах болжээ.
“11-11” төв нь иргэдийн санал, гомдлыг нээлттэй, чөлөөтэй авч, холбогдох төрийн байгууллагуудтай шууд холбон, асуудлыг шуурхай шийдвэрлэн хариу өгдөг.
Уг төвд харин УИХ-ын гишүүд ажиллаж эхлэх гэж байгаа бөгөөд эхний удаад Л.Эрдэнэчимэг гишүүн ажиллаж, тойргийнхоо иргэдийн тулгамдсан асуудлыг сонсч, яаралтай шийдвэрлэж өгөх гэж байгаа юм байна.
Тэрбээр энэ сарын 8-ны 13.00-17.00 цагт Төрийн ордны хойно байрлах “11-11” төвийн байранд ажиллах юм.
↧