Өнөөдөр Шадар сайд Д. Тэрбишдагва 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулт өглөө. 11-11 төв байгуулагдсанаас хойш Шадар сайдын нэр дээр нийт 167 санал хүсэлт, талархал, шүүмжлэл ирснээс 162 асуудалд хариулт өгч, таван асуудлыг шалгаж судалж байна гэж Шадар сайд уулзалтын эхэнд хэллээ.
↧