Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Лондон дахь ЭСЯ тайлбар хийлээ

$
0
0
Зарим мэдээллийн хэрэгслээр өчигдөр “Лондон дахь Монголын Элчин сайдын яамны дансыг хаажээ” гэсэн гарчигтай мэдээлэл гарсантай холбогдуулан Лондон дахь манай Элчин сайдын яамнаас тайлбар гаргав. Уг тайлбарт "Лондон дахь Элчин сайдын яамны данс нь HSBC банкинд байршиж байсан бөгөөд 2013 оны 6 дугаар сард HSBC банк нь тус банкинд данстай дэлхий даяар байршуулсан бүх дипломат төлөөлөгчийн газрын дансыг хаах шийдвэр гаргасан юм. HSBC банкны энэхүү шийдвэр нь Монгол Улсын эсрэг чиглэгдээгүй бөгөөд эл шийдвэрийн дагуу зөвхөн Лондон хотод л гэхэд 40 орчим гадаадын дипломат төлөөлөгчийн газар дансаа хаасан болно. Тус ЭСЯ нь өөрийн дансыг 2013 оны 9 дүгээр сараас өөр банкинд шилжүүлэн нээсэн бөгөөд эдүгээ үйл ажиллагаа хэвийн явж байна" гэлээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles