Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Оюутолгойн метал авалт 86.4 хувьд хүрчээ

$
0
0
“Turquoise Hill Resources” компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн мэдээгээ гаргасан байна. Тодруулбал өнгөрсөн 2013 онд тус компани 66 хувийг нь эзэмшиж буй Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн хүрээнд 76.7 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл дөрөвдүгээр улиралд гуравдугаар улирлынхтай харьцуулахад харьцангуй өсөлттэй гарчээ. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийн метал авалтын үзүүлэлт ч нэмэгдсээр байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Кэй Прэстли мэдэгдэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааны үзүүлэлт тун сайн байгааг тэмдэглэжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles