УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, А.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нар Говь-Алтай аймгийн бүх суманд ажиллаад иржээ.
Тус аймагт орон нутгийн дахин сонгууль болох гэж байгаатай холбоотой улстөрийн намууд анхаарлаа хандуулж байгаагийн нэг илрэл.
Нөгөөтэйгүүр УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаантай байхад сонгуультай холбоотой гишүүд дөрөв, таваараа сурталчилгаа хийн орон нутгаар явж гэнэтхэн ард иргэдийн амьдрал дунд оролцож байгаа нь хэр оновчтой бол.
Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд "Ардчилсан намын бүлгийн дарга ч гэсэн телевизээр яриа өгч л байна лээ" шүү дээ гээд өөрийгөө өмөөрөв.
Говь-Алтай аймгийн сумдын хувьд хүн амын 40 орчим хувь нь төвдөө амьдардаг.
↧