Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

ХҮII жарны "Ялгуусан" хэмээх модон морин жил Монголчуудад ээлтэй

$
0
0
XYII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жил тохиох гэж байна. Ирэх жилийн өнгө, засал номын талаар Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажавтай уулзаж ярилцав. Монголчууд эртнээс тухайн жилийнхээ өнгөөр ирээдүйн ажил амьдралаа тодорхойлсоор ирсэн. Та энэ жилийн өнгө ноён нурууг хэрхэн харж байна вэ? -Монголчууд бид удахгүй хуучин оноо үдэн, сар шинэтэйгээ золгоно. Шинэ оны төлөв байдлыг зурхайгаар шинжиж үздэг уламжлалтай. Үүний дагуу зурхайчид жил бүр цаг тооны бичиг гаргадаг. "Ялгуусан" хэмээх морин жил хур бороо жигдэрсэн, ургац ногоо арвин, сайхан жил гарна. Гэхдээ бүх зүйл хүмүүн биднээс шалтгаална. Мэрийгээд хичээгээд ажиллавал сайн сайхан болгон ямагт дэргэд байдаг. -Сар шинийн баяр дөхөхөөр зурхайчдын дунд хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тогтоох гэж нэлээн маргаан болдог. Энэ жил хэдэнд золгох вэ? -Зурхайчид өөр өөр зурхай судалж, өөрсдийн аргаар зурдаг болохоор маргаан дэгдэх нь бий. Гэхдээ энэ жил их зөрчилдөөн гарахгүй. Монгол түмэн Төгс буянтын зурхайг барьж шинэлээд сурчихсан шүү дээ. Модон морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 31-нд тохионо. Өөрөөр хэлбэ

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles