-Үндэсний төв архивын газрын шинэ цогцолборын барилгыг дуудлага худалдаанд оруулахыг санаархаж байна-
Монгол Улсыг хүнтэй зүйрлэвэл тархи нь Үндэсний төв архивын газар. Өөрөөр хэлбэл, төрийн санах ой, Монгол Улсын хэдэн зууныг түүчээлсэн түүхийн хосгүй үнэт баримтаас эхлээд та бидний бүртгэл мэдээлэл ч энд хадгалагдаж байгаа. Тэгвэл Солонгос кинонд гардаг шиг ой санамжаа алдах өвчнөөр өвдөх аюултай бид нүүр тулжээ.
Учир нь тэртээх 1957 онд ашиглалтад орсон Үндэсний төв архивын газрын II байрны ашиглалтын хугацаа аль хэдийнэ дууссан бөгөөд хэзээ мөдгүй нурж, сүйдэх аюул тулгарчээ. Түүнчлэн “Туушин” зочид буудалтай залгаа орших Үндэсний төв архивын газрын I байрны хувьд ч байдал ялгаагүй. Хэдийгээр арай хожуу буюу 1997 онд ашиглалтад орсон барилга боловч Улсын комисс хүлээж аваагүй аж.
↧