Энэ сарын 18-ийн хагас сайн өдөр PC mall их дэлгүүрээс зохион байгуулж буй сар шинийн сугалаат худалдааны эхний азтанууд тодорлоо. Хагас сайн өдөр бүр зохион байгуулагдаж буй энэхүү тохирлоор тус бүр 20 азтан шалгарах бөгөөд эхний 20 худалдан авагч азтан болоод байна.
Сугалааны тохиролд бүх төрлийн гэр ахуйн цахилгаан бараа, гар утас, бугуйн болон ширээний цаг гэх мэт олон төрлийн бэлэгнүүдийг PC mall их дэлгүүрийн хамт олноос бэлдсэн байна. Энэ удаагийн сугалаат худалдааны гол онцлог нь худалдан авагч 300,000 төгрөг тутамд нэг сугалааг авах бөгөөд сугалаа нь 2 хэсэгтэй байх юм.
Хагас сайн өдрийн 12 цагт PC mall төв дэлгүүр дээр болох тохирол дээр хэрэглэгч өөрийн биеэр ирж сугалааныхаа 1 хэсгийг сугалааны хайрцаг руу хийснээр бодит тохирлыг газар дээр нь шалгаруулах боломжтой байх юм. Эхний 7 хоногийн супер азтан 40 инчийн SAMSUNG брэндийн ухаалаг зурагтыг хожсон бөгөөд сугалааны хайрцагний түлхүүрийг өөрийн биеэр авч яван дараагийн тохирол дээр авчран онгойлгож өгөх юм. Учир нь эхний 7 хоногт 20 азтаны тоонд ороогүй хэрэглэгчдийн сугалаа нь одоо ч хүчинтэй байгаа бөгөөд дараагийн тохирлоор сугалагдах бүрэн боломжтой юм.
↧
PC mall их дэлгүүрээс зохиож буй сар шинийн сугалаат худалдааны эхний 7 хоногийн азтанууд тодорлоо
↧