Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хийлч Ванесса Мэй Сочигийн олимпод уралдана

$
0
0
Дэлхийн алдартай хийлч Ванесса Мэй Тайланд улсыг төлөөлж Сочигийн өвлийн олимпод цанын төрөлд уралдахаар болжээ. Өмнө нь дөрвөн удаа хичээсэн ч бүтэлгүйтэж байсан тэрээр өнгөрөгч амралтын өдөр олимпод оролцох эрхээ олж авсан байна. Түүний менежер Жайлс Голланд “Тэр хангалттай бэлтгэл хийсэн учраас олимпод оролцох эрхээ авч чадлаа” гэж BBC-д мэдээлжээ. 35 настай уран бүтээлч маань багаасаа цанаар хичээллэсэн бөгөөд ердийн сонирхогч гэнэ. Түүний ээж Хятад, аав нь Тайланд гаралтай Англи хүн бөгөөд тэрээр Сингапур болон Англид бага насаа өнгөрөөжээ. Тэрээр аавынхаа нутаг болох Тайландыг төлөөлж ийнхүү олимпод оролцох аж.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles