Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн дагуу хоёр байршилд 368,3 сая төгрөгийн санхүүжилтээр Нийтийн бие засах газар барихаар боллоо.
Нийтийн бие засах газрын хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс , захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
↧