УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг “Шударга ёс” эвслийнхэн өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжихээр болжээ.
Уг төсөл хоёр заалттай. Төрийн өндөр албан тушаалд томилогдсон хүн гадаад эхнэр, нөхөртэй бол энэ тухайгаа ҮАБЗ-д мэдэгдэх ёстой гэдэг нь эхний өөрчлөлт.
Энэ талаар эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг “Хэдийгээр хүний эрх гэж ярьж буй ч энэ бол төрийн аюулгүй байдал, дархлаатай холбоотой асуудал. Тиймээс энэ саналыг дэмжсэн” гэлээ.
Удаах нь төрийн, улс төрийн, захиргааны болон тусгай чиг үүргийн албаны удирдах ажилтан хүн оффшор бүсэд данс нээх, эзэмшихийг хориглосон зохицуулалт юм.
↧