Хэдэнтээ шуугианы эзэн болоод авсан Торонто хотын дарга Роб Форд ямайк аялгаар хараал хэлж байгаа бичлэг YouTube хуудсанд тавигдсан тухай Торонто Стар сонин мэдээлжээ. Нэг минут гаруй үргэлжлэх энэ бичлэг дээр хотын дарга Steak Queen түргэн хоолны газрын зогсоол дээр зогсон ямайк аялгаар хараал хэлж, бүдүүлэг зохисгүй үг хэллэг хэлж байгаа нь бичигдсэн байна.
↧