БНХАУ-ын Улсын статистикийн газрын мэдээлснээр 2014 оны нэгдүгээр сарын нэгний өдрийн байдлаар Хятадын эрчүүд эмэгтэйчүүдээсээ 34 саяар их гэсэн тоо гарчээ. Хүйсийн тэнцвэргүй байдал нь гуч гаруй жил нэг хүүхэд гэсэн бодлого баримталсан, түүнчлэн хятадууд эрт дээр үеэс охидоос хөвгүүдийг илүүд үздэг байсантай нь холбоотой юм. Үүний улмаас Хятадад 697.28 сая эрэгтэй байхад эмэгтэйчүүд нь ердөө 663.44 сая байгаа гэнэ.
↧