Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Жагсагчдыг алан хядагчид хэмээн буруутгав

$
0
0
Украины Ерөнхий сайд Николай Азаров Киевийн төвд эмх замбараагүй байдалд оролцсон хэт даврагчдыг “алан хядагчид” хэмээн нэрлэжээ. “Алан хядагчдын хэт даварсан байдал, ёс зүйгүй балмад үйлдэл нь тэднийг амьд хүн рүү гал шидэлж, шатамхай бодистой лонх нүүлгэн, ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг гэмтээж бэртээхэд хүргэж байна. Энэ бүх дүр зургийг дэлхий нийтээрээ харлаа. Харин өнөөдөр шөнө Майдан дээр цугласан алан хядагчид зочид буудлуудыг эзлэн орж, өөрсдийн сөргөлдөгч гэж үзсэн хэд хэдэн иргэнийг барьцаалан, зэрлэгээр зодсон. Ингэснээр тэд хүний амь насанд аюул занал учруулж байна” хэмээн Азаров мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Грушевскийн гудамжинд болсон үйл явдлыг мөрдөн шалгахыг хууль сахиулах байгууллагынхнаас шаардсан байна. Украины нийслэлд болсон мөргөлдөөнийг хэвийн байгаа гэж нэрлэж болохгүй хэмээн тэрбээр мэдэгдээд хэт даврагчдын эсрэг цагдаагийнхан галт зэвсэг ашигласан гэдэг нь ор үндэслэлгүй зүйл хэмээжээ. Ийнхүү байдал хурцдаж байгаа тул Украины засгийн газар болон Ерөнхийлөгч хэт даварсан, төрт ёсыг уландаа гишгэсэн энэ үйлдлийг нэн даруй таслан зогсооно гэж онцлон тэмдэглэсэн байна. Өнөөдөр Украины тусгайгийнхан болон хүчний байгууллагуудын ажилтнууд тусгай ажиллагаа явуулан, Тусгаар тогтнолын талбай дээр цугласан жагсагчдыг тараахыг оролдсоны улмаас мөргөлдөөн гарч, хэт даврагчид шатамхай бодис дүүргэсэн лонх, чулуу зэргийг хууль сахиулагчид руу шидэж, мөргөлдөөн даамжиржээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles