МОСКВА. /Interfax/. Орост орогнох эрх хүссэн, Сирийн дүрвэгчдийн тоо өсч байгаа тухай ОХУ-ын Цагаачлалын албаны Москва дахь хэлтсийн дарга Ольга Кириллова мэдэгдлээ.
“Сири улсын нийгэм-улс төрийн байдал хурцадсаны улмаас Оросын газар нутагт орогнох хүсэлт гаргасан сири иргэдийн тоо мэдэгдэхүйц өссөн” гэж тэрбээр хэлжээ.
Өнгөрсөн онд тус албанд Сирийн 1000 иргэн хандсанаас 478-д нь түр хугацааны орогнох эрх олгосон аж.
Орост орогнол эрсэн, Сирийн олон тооны иргэнийг тус улс өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-нд хөөн гаргасан гэсэн хүний эрхийг хамгаалагчдын мэдэгдлийг тус алба няцаасан юм.
↧