Гадаадын нэг иргэн “Монголчууд ийм утаан дунд ядаж амны хаалт яагаад зүүдэггүй юм бол” хэмээн гайхсан гэдэг.
Угийн уужуу, дээр нь аливаад дасан зохицох чадвар сайтай гэж онгирдог бид “утаа, утаа” гэсээр чих дөжирснийх биз. “Утааны чанар сайжирсан” гэх албан тушаалтнуудын үг үе үе чих дэлсдэг ч түүнд агуулагдах хорт бодис хэвийн хэмжээнээс хэд дахин өндөр хэвээр буйг Засгийн газрын тэрг үүн хүлээн зөвшөөрч, хүлцэл өчлөө.
Утаа нийслэлийн нийт иргэний дөрөвний нэгийг амьсгалын замын эрхтэний өвчлөлтэй, бяцхан иргэдийг нь хөдөө амьдарч буй үе тэнгийнхнээсээ энэ төрлийн өвчлөлд 15 дахин илүү өртөмтгий болгож орхив. Энэ мэтчилэн таагүй тоо баримт олныг дурдаж болно.
↧