Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоно

$
0
0
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 27-нд болж хуралдаанаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлын үр дүнгийн тухай” хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга, Татварын ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар анх удаа нийслэл дэх үл хөдлөх эд хөрөнгийн үзлэг тооллого хийх, татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Нийслэл 2008 онд үл хөдлөх хөрөнгөө тоолж байсан бөгөөд татвар төлөгч иргэдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж чадаагүй байсан байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгийг нэг бүрчлэн тоолж, татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн сантай болсноор далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ажил болсон гэж зохион байгуулагчид үзлээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles