Улс төрчид, зохиолчид, тамирчид болон бусад алдартнуудын дуу хоолойг бичиж үлдээхээр ажиллаж байгаа талаар “Википедиа”-ийн үйл ажиллагааг хангадаг “Викимедиа” сангаас зарлав.
Дуу хоолойн бичлэгийг онлайнаар сонсох боломжтой гэнэ. Энэ төслийг санаачлагч Энди Маббетийн онцолсноор алдартнуудын дуу хоолойг сонсоод зогсохгүй тэдний нэрийг хэрхэн зөв хэлэхийг мэдэж болох аж. Текст дагуулсан аудио бичлэг 10 секунд үргэлжилнэ.
↧