Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Дубайн түргэний машины өнгө өвчтөний биеийн байдлыг илтгэнэ

$
0
0
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын яаралтай түргэн тусламжийн машины өнгө өвчтөний биеийн байдлаас хамаарч янз бүр байна гэж тус улсын Үндэсний төрийн захиргааны түргэн тусламжийн төвийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Тус төвийн гүйцэтгэх захирал Халифа Ад-Дарайгийн хэлснээр зүрх дүрслэгдсэн улаан өнгийн түргэн тусламжийн машин нь маш хүнд өвчтөнийг тээвэрлэж байгааг замын хөдөлгөөнд оролцогчдод анхааруулж буй хэрэг. Энэ тохиолдолд жолооч нар нэн даруй эмнэлгийн машинд зам чөлөөлж өгөх шаардлагатай юм. Эх хүүхдийн зурагтай ягаан өнгөтэй түргэн тусламжийн машин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг, хар ногоон өнгийн машин нь илүүдэл жинтэй өвчтөнүүдийг (400 кг-аас дээш), цайвар ногоон өнгийн машин нь хөгжлийн бэрхшээлтэй өвчтөнүүдэд, харин цэнхэр өнгө ерөнхий хэрэглээнд зориулагджээ. Одоогоор Дубай нь Үндэсний төрийн захиргааны түргэн тусламжийн төвд 170 гаруй машин, зургаан нисдэг тэрэг байдаг байна. Тус төвийн 688 эмч, өвчтөнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн төрийн байгууллагаас гадна томоохон бүх хувийн эмнэлгүүд хэд хэдэн түргэн тусламжийн машинтай байдаг гэнэ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles