Манай улсын Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэл хангаж байна. Үндэсний багт ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагчид багтдаг бөгөөд энэ сарын 20-доор уг мэс заслыг хийхээр төлөвлөжээ. Сүүлийн үед төрөлхийн гаж хөгжилтэй, элэгний хатуурал зэрэг хүнд өвчний улмаас уг мэс заслыг хийлгэх шаардлагатай хүүхэд нэлээд олон болжээ. Иймд хүүхдийн эмч нартай хамтарсан мэс заслыг эхлэх гэж байгаа нь энэ.
↧