Монголын үндэсний бөхийн холбоо болон Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн хүнийг “Дөрвөлжин Сод билэг” төрийн бус байгууллагаас Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ.
Аваргуудыг ийнхүү АТГ-т шалгуулах болсон үндэслэлээ “60 хүрсэн аваргууд Улсын баяр наадамд барилдахдаа ид залуу бөхчүүдийг гурав дөрвийн даваанд сөхрүүлээд, тавын даваанд нэг секундын дотор унаад өгдөг нь ямар учиртай юм.
Бас тэгш жилийн наадмын долоогийн даваанд айхтар дээшээ гараад ирдэг. Энэ бүхний цаана Нутгийн зөвлөл, Яам, Тамгын газар байдаг. Төр засгаас авах ёстой цол, шагнал урамшууллыг нь өгөөд байхад шунал дийлдэхгүй байгаа эдгээр хүнийг эрхлүүлэхээ болъё.
Ингээд ярихаар хүнд үнэмшилгүй мэт санагдаж байгаа боловч жил бүрийн наадмын оноолт, барилдаан дээр дүн шинжилгээ, судалгаа хийсэн бидний баримт дээр бүгд байгаа” гэдгээ уламжлав.
↧