Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулна

$
0
0
Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ахлах бөгөөд нарийн бичгийн даргаар нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мягмар ажиллах аж. Ажлын байрны тодорхойлолтыг хоёрдугаар сарын 20-ны дотор боловсруулж батлуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажил хангахыг Ажлын хэсэгт үүрэг болгожээ. Тодорхойлолтыг боловсруулснаар захирал, эрхлэгч нарын ажлын чиг үүрэг тодорхой болж, хөдөлмөрийн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний дагуу хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles