Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Ч.Хурц: Манайд хэрэглээний уул уурхайн бодлого хэрэгтэй байна

$
0
0
Монголын эрдэс баял­гийн салбарын ахмадын нэгдсэн хорооны тэргүүн, геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцыг “Ярилцах танхим”-даа урилаа. -Эрдэс баялаг, уул уур­хайн салбарт төрөөс ба­римт­лах бодлогыг хэлэл­цэж баталлаа. Мэдээж сайн тал бий л байх. Бодлогын алдаа­тай талыг та юу гэж харж байна вэ? -УИХ-аас өнгөрсөн нэг­дүгээр сард эрдэс баял­гийн салбарт төрөөс ба­римтлах бодлогыг хэ­лэл­цэж баталлаа. Гео­логич хүний нүдээр энэ сал­барт хэрэгжээсэй гэж хүсэж байсан бод­лого тус­гагдсангүй. Хоёр­ду­гаарт, энэ бодлогыг 2014 оноос 2025 он хүртэл 11 жилийн бодлого гэж нэрлэлээ. Гэтэл 11-хэн жилийн хэтийн төлвөө харж тодорхой шалгууртай, хариуцах эзэнтэй, хэзээ яаж хэрэгжүүлээд, ямар үр дүнд хүрэх тухай тодорхой, бодитой бодлого үнэндээ гарсангүй. Бодлого дэндүү ерөнхий. Сурах бичигт л тэгж бичдэг дээ. Геологи хайгуулын ажлыг хөгжүүлнэ гэж. Нөгөө талдаа ашигт малтмалын төрлөөр тодорхой чиглэлээр боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлнэ гээд байх юм. Ямар үйлдвэр, хаана барих, хэний хөрөнгөөр, юуны тулд тэр үйлдвэрийг байгуулах гээд байгаа юм. Ингэж тодорхой ярьж улс төр, эдийн засгийнх нь асуудлыг хөндсөнгүй. Тэгэхээр аливаа улс орны хөгжлийн бодлого бол улс төрийн бодлогынхоо хүрээнд хэрэгждэг. Улс төрийн бодлого гээчийг хаана, хэн боловсруулдаг юм гэвэл, ноён нуруу нь Үндсэн хуульд бий.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles