Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хүүхдийн эмч нар их сургуульд хүүхэлдэй чагнасаар төгсдөг

$
0
0
Манай улс долоон минут 36 секунд тутамд төрдөг шинэ иргэнээ оролцуулаад өдгөө 2.935.500 хүн амтай болж байна. Үүний 1.001.647 нь 0-18 насны хүүхэд байгаа гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооныхон өгөв. Тэгвэл 0-5 насны хүүхэд 380.097 байгаа бол үлдсэн нь өсвөр насныхан. Урьдчилсан тооцоогоор 2025 онд хүүхдийн тоо хоёр дахин өсөх хандлагатай байгаа аж. Хүн амын тоо өдрөөс өдөрт өсөж байгаа атал энэхүү өсөлтийг харгалзсан төрийн бодлого алдагдсан нь сүүлийн жилүүдэд нүднээ ижил дасал болов. Ерөнхий боловсролын сургуулиуд хүүхд үүдээ багтаахаа больсон, цэцэрлэг хүрэлцэхгүй, эмнэлэгт нь багтахгүй, эмч нар ачааллаа дийлэхээ больсон нь хүн амын дийлэнх хувийг хүүхэд, өсвөр насныхан эзэлж буйг батлах биз ээ. Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд “Олуулаа болцгооё” хэмээн уриалж, 2015 оны хоёрдугаар улиралд гурван сая дахь иргэнээ эх барих гээд бэлтгэлээ базааж суугаа. Статистик мэдээллээс харахад өнгөрсөн арван жилд улсын хэмжээнд 580.8 мянган хүүхэд төржээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles