-Малайзын талаас хэргийг хаасан тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ-
Ч.Амарболд, Ш.Батсүх нар ирэх сард магадлангаар суллагдаж магадгүй гэв
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял сонсч эдүгээ хуучин Ганцхудаг буюу хорих 421 дүгээр ангид ял эдэлж байгаа хошууч генерал Ч.Амарболд ирэх сард магадлангаар суллагдаж магадгүй талаар хэвлэлээр шуугиж байгаа билээ.
Түүнчлэн боломжтой гэж үзээд үлдсэн ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн болгож суллах боломжтой гэдгийг албаны эх сурвалжууд ярьж байна. Учир нь, хоригдож байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаагүй, ялаа сайн эдэлсэн гэж үзэж байгаа юм.
↧