АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Энэ албан тушаал бол миний эцсийн буудал, үүний дараа би улс төрийг орхино” гэж CNN-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Тэрбээр улс төрийн тоглоомноос ангижрах гэж буйдаа баяртай байгаагаа нуусангүй.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2016 онд болох бөгөөд Дэд ерөнхийлөгч Жо Байден, хуучин тэргүүн хатагтай болон Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар нэрээ дэвшүүлэх магадлалтай улс төрчдийн тоонд багтаж байна.
Түүнчлэн тэрбумтан Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа зарласан.
CNN-ээс явуулсан судалгааны үр дүнгээр нэрээ дэвшүүлэх магадлалтай улс төрчдийг Клинтон, Нью Жерсигийн захирагч Крис Кристи нар манлайлж байгаа юм.
↧