Эхдээ гологдсон зарааны бяцхан бөөдийг муур өргөж авсан хачирхалтай явдал Орост гарчээ.
Тэрхүү муур бөөдийг өөрийн зулзагануудын адил халамжлан арчилж, хөхүүлдэн тэжээдэг гэнэ. Муурны эзэн Виктор байрныхаа үүдний хэсгээс үхэх гэж буй бяцхан бөөдийг олсон бөгөөд тэрээр “Түүнийг гэртээ оруулж ирэхэд муур маань зулзагануудаа харамлаад гэмтээчихэж магадгүй гэж бодож байтал харин ч эсрэгээрээ дулаацуулахыг оролдож түүнд наалдан хэвтсэн” гэжээ.
Одоо тэд хамт нилээд хугацааг өнгөрүүлээд байгаа бөгөөд бөөдий анх ирснээсээ харьцангуй том болсон байна.
Дэлхийн хаа нэгтээ дээрхтэй төстэй явдал хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд гахайн тооройнуудыг бар, хэрэмний төлийг нохой, муурын зулзагыг сармагчин, нохойн гөлгийг муур, барын бамбарыг нохой үрчлэн авсан гайхалтай түүхүүд байдаг аж. Та дээрх амьтдын нинжин сэтгэлийг харуулсан фото мэдээг ЭНД дарж үзнэ үү.
↧