Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“Нинжа” нар нөхөрлөлд хамрагдсанаар аюулгүй байдал нь хангагдлаа

$
0
0
“Бичил уурхайн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт Ази, Номхон далайн орнуудын бүсийн хурал өчигдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Өнөөдөр өндөрлөх уг олон улсын хурлыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 100 гаруй төлөөлөгч оролцсон юм. Уул уурхайн салбарт олон жил яригддаг боловч шийдэгддэггүй олон асуудлын нэг нь бичил уурхай. Хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдийг нэгдсэн системд оруулах ажил эхлээд дөрвөн жилийн нүүр үзэж байгаа ч бодитой үр дүнд хүрэхгүй л байгаа. Учир нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийг албан хэлбэрт шилжүүлж байгаа нь зөвхөн уурхай биш нийгмийн болоод байгаль орчны том асуудал юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles