Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 74976

П.Цагаан: Татвар төлөгчдийн мөнгийг аваад арилна гэж байхгүй

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны XIX хуралдаан өчигдөр Иргэний танхимд боллоо. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг зөвхөн өвлийн цагт буюу утааны улиралд л ярьдаг байсан бол өнөөдөр хавар, зун, намрын улиралд ч ярилцах шаардлагатай гэж албаныхан үзэж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Засгийн газрын тусгай сан болох Цэвэр агаар сан болон Монголын мянган сорилтын сангаас өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлын нэг нь сайжруулсан зуухаар айл өрхүүдийг хангах юм. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн уг төсөл өнөөдрийн байдлаар 65 хувьтай буюу нийт өрхийн 120 мянгыг нь сайжруулсан зуухаар хангажээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976