ОХУ Сочигийн олимпод зориулж 2007 оноос эхлэн Фишт цэнгэлдэх хүрээлэнг барьж эхэлжээ. Энэ нь Кавказын нуруунд байдаг Фишт уулын нэрээр нэрлэгдсэн аж. Кавказийн энэ хэсгийн ард түмэн Адыгей хэлээр яридаг бөгөөд Адыгей хэлээр Фишт гэдэг нь "Цагаан толгод"гэсэн утгатай юм байна.
Цэнгэлдэх хүрээлэн 40000 хүний багтаамжтай бөгөөд Олимпийн тосгоноос алхаад очих зайд байрладаг аж. Фишт цэнгэлдэх хүрээлэнд сууж байгаа үзэгчид Имеретинская толгод, Кавказын нурууг харахад зориулж, цэнгэлдэхийг хоёр салангид бүтээжээ.
↧